СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 "Эрдэнэс тавантолгой" ХК- ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Тэдний гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн ч дахин хойшилогдлоо.

Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд Б.Ганхуяг, П.Бадамханд нарын зургаан шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж, шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан юм.

Гэм буруугийн шүүх хурал дөрвөн сарын хугацаанд хойшилсон бөгөөд энэ удаад дахин хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдөөс гаргасан. Тэд "гэрч, холбогдогчдын өмгөөлөгчдийн ирцийг бүрэн хангаагүй, шүүх хурал хойшлуулах хүсэлтийг улсын яллагч хангаж өгөхгүй байгаа нь хууль зөрчиж байна" гэсэн ч улсын яллагч ирцийг хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргасан юм.

Шүүх хуралдаан дээр “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Биеийн байдал сайнгүй байна. Энэ идээ бээр цус, чөмгөнд минь ороод хүндэрвэл хэн хариуцах вэ?" гэх гомдлыг гаргаж, өмгөөлөгч нь "Хэрэгтэй бүрэн танилцаагүй тул миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх ялыг хэвээр үлдээж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг харгалзан үзэж дахин хойшлууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.