СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дарханд танхайрсан ОХУ-ын иргэн дахин монгол охинд бэлгийн дарамт үзүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопод “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Оросын Холбооны Улсын иргэн “З.М.А” нь төлбөр тооцооноос маргаан үүсгэж, бэлгийн шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлж олон нийтийн газарт танхайрсан үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулсан байна.

Тэрбээр өмнө нь Дархан-Уул аймгийн дэлгүүрт танхайрч, худалдагчийг өшиглөсөн бол энэ удаад Улаанбаатарт ирж кофе шопын бариста охинд бэлгийн дарамт үзүүлж, танхайрчээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэг, 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
103.140.10.222

Гүэ наад иванаа бариад хорьчихож чадахгүй байна уу

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.146

Тусгаар улсын иргэдийг доромжилвол яадгийг үзүүлээд өг муу новшид, бас 1 Орос рублээр худалдаа хийсэнгүй эдний мөнгө хэнд хэрэгтэйн гээд ирээд солиороод байсан

Зочин
1 жилийн өмнө
174.29.97.159

Баривчлаад л хил дээр нь аваачаад тушаагаач дэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.