СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарах тул өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийт ард иргэдэд хандан уриалга гаргасан билээ. 

Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хүйтний эрч чангарна. 

Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градус, 14-ний пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.

Өнөөдөр буюу 13-нд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Шөнөдөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.