СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг 11 хүнийг шүүх гэм буруугийн хуралдаан эхэллээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Тэдний гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэллээ. 

Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд Б.Ганхуяг, П.Бадамханд нарын зургаан шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж, шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан юм.

Гэм буруугийн шүүх хурал дөрвөн сарын хугацаанд хойшилсон бөгөөд энэ удаад дахин хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдөөс гаргалаа. Өмгөөлөгчдийн зүгээс гэрч, холбогдогчдын өмгөөлөгчдийн ирцийг бүрэн хангаагүй, шүүх хурал хойшлуулах хүсэлтийг улсын яллагч хангаж өгөхгүй байгаа нь хууль зөрчиж байна гэдгийг хэллээ.

Харин Улсын яллагч ирцийг хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргалаа.

Хэргийг эргэн сануулбал, Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

Түр хорооноос нүүрсний хоёр дахь шатны сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Нүүрсний хоёр дахь шатны сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм. Гэрчээр дуудагдсан Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд таван асуудалд, арванхоёрдугаар сарын 21-нд хоёр асуудалд, арванхоёрдугаар сарын 22-нд хоёр асуудалд гэрчээр оролцох гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.