“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-т шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлээд буй. Эл дуулианы хүрээнд шалгасан, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт хэлэлцэхээр товлоод байгаа.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13.30 цагт “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоод буй юм.
Тэгвэл эл дуулиант хэргийн хүрээнд сэргээн шалгасан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан, хувьцаа эзэмшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Уг нь одоогоос 10 гаруй жилийн өмнө “Ажнай корпорац”, “Тавантолгой транс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг тухайн үеийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлж байсан ч нөлөө бүхий албан тушаалтнуудын даалгавраар хэрэгсэхгүй болгосон юм
Харин өнгөрсөн онд “Нүүрсний” гэх дуулиан дэгдсэнээр “Ажнай групп”-ийн үүсгэн байгуулагчид, Өмнөговь аймгийн удирдлагад холбогдох хэргийг ЭЦА, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шалгасан билээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар чухам юу тогтоогдож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов.
Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр нэг бус удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг 2023 оны гуравдугаар сарын 30-нд Т.Аюурсайханы хамт түдгэлзүүлсэн билээ.
Тухайн үед Улсын ерөнхий прокуророос Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээ орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаас өөртөө 28.7 тэрбум төгрөг хууль зөрчин авч, эзэмшлийнхээ “Капитрон” банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татсантай холбон танилцуулсан байдаг.
Тэгвэл АТГ-аас Д.Бат-Эрдэнийг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нартай урьдчилан нэгдэж, тэднийг тус компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор томилуулан, гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр хандсан байна.
Улмаар албан тушаалаа урвуулан ашиглаж “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргуулан 2006-2022 оны хооронд Д.Бат-Эрдэнэ, “Ажнай корпорац” ХХК-д нийт 70 тэрбум гаруй төгрөгийн ногдол ашиг хуваарилах ёстой байтал 15.5 тэрбумыг илүү авч өөртөө давуу байдал бий болгосон.
Ийнхүү хууль бусаар авсан ногдол ашгийн мөнгөөр “Капитрон банк” ХХК-ийн болон “Дүгэрэг” банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлж, мөнгө угаасан гэж буруутгаж буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
"Нөлөө бүхий албан тушаалтан" гэж хэн бэ. Нэргийг ил болгоо. Энэ бол хам хулгайч мөнөөс мөн
Улс төрд гарч албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний олон их тэрбумаар н хулгайлж луйвар хийж мөнгө угаасан УИХ ын гишүүдийг хуулиар н ялыг н үүрүүлж хууль бусаар хулгайлж авсан олон их тэрбумуудын хураан авч улсынхаа гадаад өрийг дарахыг ард түмэн бид төр засаг хууль хүчнийхээс шаардаж байна
Хулгайч батэрдэнэ пизда чи жижиг хувьцаа эзэмшигчдээс хуссан мөнгөө эргүүлж өгөөрэй. Хэрэг хуучирдаггүй гэж энэ.
Хулгайч нар дархлагдаад удаж байноо. Одоо ч дийлдэх нь өнгөрсөн л болов уу даа.
Ард түмэн өрөнд баригдаж ядуугийн ядуу өвчинд нэрвэгдэж амьдарч байхад улс төрд гарч ард түмний төлөө биш өөрийхөө хувийн эрх ашгийн үүднээс албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн уул уурхайгаас хууль бусаар тэрбум тэрбумаар н хулгайлж луйвардсан эрхэм гишүүдийг хуулиар н яллаж хөрөнгийн хураан авахыг ард иргэд бид хууль хүчнийхээс шаардаж байна
Хэрэг хуучирдаггүй гэж үг байдаг. Ямар ч эрх мэдэлтэн байлаа ч хуулийн дор амьдарч байгаагаас хойш эдлэх хариуцлага, шийтгэлээ тэгш хүртэх учиртай.Д.Батэрдэнэ та аль хэдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч хариуцлагаа шудрагаар хүлээсэн бол ингэж дуулиан шуугиан болох уу даа. Хөдлөшгүй баримт нотлоод байхад өөрөө гэмгүй цагаахан хүн болох гээд түмний булай болоод яахав вэ дээ. Өөрт чинь сайн ч бна муу муухай ч бна. Ядарсан ардаа гүтгэж болохгүй хүн чанар байх ёстой. Шудрага үнэн ялдаг жамтай.
ХК ш дээ ямар төрийн өмчит биш тийм биз дээ хувьцаа эзэмшигчид нь л гол хүмүүс биздээ
Huuli busaar olson orlogiig huraaj gadaad ur zeeliig baragduulah
Huuli busaar olson orlogiig huraaj gadaad ur zeeliig baragduulah
Нэг их олон юм ярихгүй бичихгүй ялла.
Хогийн новшийн гар!!!. Тэр жил Өмнөговь аймгийн бараг бүх удирдлагыг Сингапурт зугаалуулна гэж аваачаад зочид буудлын өрөөндөө бүгдийг нь нүцэглээд зодож байсан новшийн
Ер нь энэ хүн яахаараа хамаг нүүрсний эзэн болсон түүхтэй юм бол хууль бус хууль батлуулж байгаад авчихсан юмуу гайхмаар.