СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-13

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2023 онд хийсэн ажлаа танилцууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлыг /2023.12.12/ зохион байгууллаа.

Хурлыг ХХААХҮ-ийн төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн удирдаж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулав.

Тус дэд зөвлөлөөс Бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, журмын өөрчлөлтийг түргэн шуурхай хийх, харьяа байгууллагуудын дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Журамд өөрчлөлт орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах боломж бүрдэнэ.

Харин зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа аж ахуй нэгжүүд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан баталгаа гаргуулж санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.