Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээшлүүлж, хариуцлага-үр дүнг тооцох жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд зам тээврийн салбарын 94 төрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг “Түгжрэлгүй” түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсээр байна.
Тухайлбал,
-Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргах үйлчилгээ шинээр нэмэгдлээ.
-Авто машин эзэмшигч та E-Mongolia апп ашиглан цагаан жагсаалтад хүсэлт гаргасанаар авто машинаа бүртгүүлэх боломжтой боллоо.
Тус үйлчилгээ нь хурдан, шуурхай, хялбар нөхцлийг иргэн танд бүрдүүлж өгч байгаагаарай онцлог юм.
Хамрах хүрээ: СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо болон Налайх дүүргийн иргэд, ААН-үүд авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.