Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйг онцоллоо.
Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2022 онд ёслол төгөлдөр тэмдэглэснийг сайшаав.
Монгол, Японы харилцааны дараагийн хагас зуун жилийн эхлэл тавигдсан “Рэйва”-гийн шинэ он тооллын цаг үед томилогдон ирсэн Элчин сайд харилцааны ололт амжилтыг улам бүр бататгана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, амжилт хүсэв.

Уулзалтаар дээд, өндөр түвшний солилцоог улам бүр эрчимжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.