СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-12

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Орхон аймгийн 13 дахь Засаг дарга С.Батжаргал өнөөдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтээ аймгийнхаа ИТХ-д өргөн барьсан тухай бид өчигдөр /2023.12.11/ мэдээлсэн.

Өнөөдөр өглөө Засаг дарга С.Батжаргал цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр, Эрдэнэтчүүддээ өглөөний мэнд хүргэе!

Миний бие 2020 онд Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш баг хамт олноороо Эрдэнэт хотынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ.

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутгийнхаа зорилт төлөвлөлттэй уялдуулан ажилласны үр дүнд аймгийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,1 хувьтай, Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 89,9 хувьтай дүгнүүллээ. Мөн ирэх оны төсвийг батлуулж аймаг орон нутагт тулгамдаж байсан бүхий л асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллалаа.

Сүүлийн саруудад миний эрүүл мэнд сайнгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилсны дагуу захирамж гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.

Төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хамтран ажилласан баг хамт олон, нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа. Орхон аймаг Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхэнд баярлалаа гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.61

Өөрөө саналаараа гарах уу, төсвийн мөнгөөр барьсан барилгуудаас идсэн мөнгийг чинь ил болгох уу гэсэн байхдаа хөөрхий. Хурдан удмын адуу, өчнөөн газартайн байна лээ. Бас нэг газрын наймаачин лалар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.