СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Өмхий мах"-ны гэх шүүх хурал дахин хойшлогдлоо

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

Эмээлтийн өмхий махны гэх хэрэгт БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарыг холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сарын 28-ны өдөр Эмээлтийн “өмхий махны” гэх хэргийн шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч нарын нэг болох “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр болсон.

Ирц хүрээгүй тул шүүх хурлыг 12-р сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан билээ. 

11:10 цаг

Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08:30 цагт товлогдсон боловч шүүгдэгч талаас "орчуулагч ирээгүй" гэх шалтгаанаар энэ сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чен Бин (Chen Bin)-г 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод нэгжлэг хийх үеэр хураагдсан Зүүн гарын гоёо гэх нэн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж, бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлтгүй, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, /хятад хэл дээр бичигдсэн/ 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хадгалах хугацаа дууссан гарал үүсэл тодорхойгүй нунтаг бүтээгдэхүүнийг мах боловсруулахад ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.