УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Мэдээлэл хийхээс өмнө түлш, шатахууны хомстлын асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Л.Баярмандал нарыг дуудан ирүүлж мэдээлэл сонссон байна. "Түлш, шатахууны хомстлоос наанадаж гурав хоног, цаанадаж долоо хоногийн дараа гарна гэж Уул уурхайн сайд хэлж байгаад бид итгэхгүй байна" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Хомстолд орлоо шүү гэдгийг бид хоёр сарын өмнөөс эхэлж анхааруулсан. Гэтэл одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь 3-7 хоногийн дотор асуудалгүй болно гээд яриад байж байна. Сарын өмнө л ингэж ярьж байсан шүү дээ.
Хотын иргэд ч яахав литр нь 4000 төгрөгийн үнэтэй АИ-95 шатахуун хийчихэж байна. Хөдөө орон нутгийн иргэдэд түлш хэрэгтэй байна. Чадалтай малчин нь бой хийж байна, чадалгүй нь малаа уруудуулж байна. Араас нь явъя гэсэн ч түлшгүй байна.
Одоо сүүлдээ хэрэв нэг иргэн тонн түлш ачаад явж байвал хариуцлага тооцох юм байна. Ард иргэдийг "банкаа битгий дүүргээч" гэж байна. Энэ бүхэн нь эрх баригчид иргэдийн өмнө тулгарсан асуудлыг шийдэж чадахгүй байгааг харуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Уул уурхайн сайд нь түлш гурав хоногтоо гайгүй болно. Шатахуун долоо хоногтоо гайгүй болно гэж элий балай юм яриад байна. Бид итгэхгүй байна. Уул уурхайд түлш их хэрэглэж байгаа гэж яриад байна лээ. 70 сая малаа үх гэж байгаа юм уу? Малгүй бол энэ 200-300 мянган малчин юу хийж амьжиргаагаа залгуулах юм бэ. "Түлш, шатахууны хомстолд оруулсанд уучлаарай" гэх юм. Уучлаарай гэдэг үгээр хоол хийх үү, банкаа дүүргэх үү.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Иргэд нь олон цагаар шатахуунд дугаарлаж байхад энэ асуудлыг шийдвэрлэх ёстой АМГТГ-ын дарга Л.Баярмандал итали хамтлаг, дуучдын дуу сонссон шигээ "Шангри-Ла"-д бүжиглэж, баярлаж цэнгээд явж байсан байх юм. Монгол төрийн асуудалд хандаж байгаа дүрх төрх энэ л дээ. Иймд Ерөнхий сайдад Уул уурхайн сайдад хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүргүүлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Огцруул
Яавал төрийг хүчгүйдүүлэх вэ гэсэн санаанаасаа салах хэрэгтэй. Аргаа ядсан шидэл байна даа Та нарыг огцрохыг хүлээх үү. Хуцдаг новш вэ?
Түгжрэлийг шийдэж байна ха ха ха