СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-11

Иргэд шатахуунд дугаарлаж зогсох үед АМГТГ-ын дарга нь итали дуу сонсож, шоудаж явжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хөдөө орон нутагт үүссэн түлшний хомстол өнгөрөгч долоо хоногоос Улаанбаатар хотыг дайрч, өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэл хотод шатахууны урт дараалал үүслээ. Засгийн газар, тэр дундаа УУХҮЯ, АМГТГ-ын удирдлагууд "Удахгүй хэвийн болно" хэмээн ярьж байгаа ч ингэж хэлсээр хоёр сар өнгөрсөн тулд иргэд итгэх больжээ.

Гэтэл иргэд амралтын өдөр олон цагаар шатахуунд дугаарлаж, даарч хөрч, амарч ч чадахгүй зогсох үед энэ асуудлыг хариуцдаг АМГТГ-ын дарга Л.Баярмандал "Шангри-Ла" зочид буудалд итали дуу сонссон шигээ баярлаж, цэнгээд явж байсныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хүчтэй шүүмжлэв. 

УИХ дахь АН-ын бүлгийнхэн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон АМГТГ-ын дарга Л.Баярмандал нарыг дуудан ирүүлж түлш, шатахууны хомстлын талаар мэдээлэл сонссон байна. Энэ үеэр АМГТГ-ын дарга Л.Баярмандалын ёс зүйтэй холбоотой асуудал хөндөгджээ. 

Өнгөрөгч амралтын өдрөөр Итали улсын нэртэй хамтлаг, дуучид Монголд хүрэлцэн ирж, цомхон /300 хүн/ хүрээнд тоглолт зохион байгуулжээ. Тоглолтын таксын талаар янз бүрээр мэдээлж байгаа боловч, 1000-2000 ам.доллар байсан болов уу гэсэн таамаг илүүтэй байна. Энэхүү арга хэмжээнд АМГТГ-ын дарга Л.Баярмандал явж байсан нь АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хүчтэй шүүмжлэлд өртөв. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Иргэд олон цагаар шатахуунд дугаарлаж явахад энэ асуудлыг шийдвэрлэх ёстой АМГТГ-ын дарга нь бүжиглээд, баярлаж цэнгээд явж байсан байх юм. Энэ бол монгол төрийн аливаа асуудалд хандаж байгаа дүр төрх. Хувь тавилангийн шоглоом. Иймд бид Монгол Улсын Ерөнхий сайдад хандан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хариуцлага тооцохыг шаардаж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
103.140.10.222

Энэ хариуцлаггүй нөхөдийг үтэр түргэн хөөж явуулаач ээ

Хх
1 жилийн өмнө
66.181.160.70

Дүүрчихсэн, цайчихсан, хулгайч нар байнаа.

Зочин
1 жилийн өмнө
202.9.41.21

Монгол гэсэн сэтгэлгүй, бүх талаараа харийн ийм хөгцөрсөн амьтсыг төрийн ажил албанаас нэн даруй зайлуулах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
103.212.119.148

Эргүү чинь юу вэ? Тэр их мөнгийг яаж олж бгаа юм. Иргэд хөлдөж үхэх гэж байхад тэр тансаглаад болж байгаа юм уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.