СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Жоби” хочит Б.Түвшинжаргал их хэмжээний мансууруулах бодис хадгалж байгаад гурав дахь удаагаа баригдлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож, гадаад, дотоодын хууль сахиулах байгууллагад шалгуулж байсан “Жоби” хочтой Б.Түвшинжаргалыг их хэмжээний мансууруулах бодис хадгалж, борлуулахыг завдсан хэрэгт үндэслэлээр гурав дахь удаагаа саатуулан шалгаж эхэллээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт улсын хилээр нэвтрүүлсэн нэг кг орчим мансууруулах бодисоо авч явахад нь хууль сахиулагчид баривчлан өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулаад байна.

“Жоби” хочит Б.Түвшинжаргалтай хамт нэг хэрэг нь шүүхээр хэлэлцэхээр удаа дараа товлосон ч шийдвэрлэхгүй байгаа Б.Батмонголыг баривчилсан аж.

Б.Түвшинжаргалын хувьд өмнө нь эх орондоо бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн хэрэгтээ 500 нэгжээр торгуулах ял шийтгүүлж байсан, Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт хорих ял эдэлж байсан нэгэн. Тэрбээр Л.Баянмөнх, Э.Баяржавхлан, Б.Батмонгол, Н.Алтансувд, А.Асралт, Х.Мөнгөнжигүүр, О.Энхтүвшин, Б.Мөнхтүвшин, Н.Баасанбат, Б.Урангоо нартай хамт мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нь хэлэлцэхээр товлосон ч элдэв шалтгаар хурлаа хойшлуулаад байгаа билээ.

Тэд 2020 оноос хойш олон улсын буухиа шуудангаар Африкаас бусдын нэр, иргэний үнэмлэх ашиглан мансууруулах бодис хүлээн авсан, борлуулсан олон үйлдэлд холбогдсон юм

Б.Түвшинжаргал Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт шийтгүүлж 2010 оноос хойш арваад жил ял эдэлж байхдаа Африк тивийн Малави зэрэг улсын иргэдтэй холбогдож, шуудан илгээмжээр Монгол Улс руу мансууруулах бодис хүлээн авч худалдахаар тохиролцон хүлээн авсаар байгаагийн илрэл нь өнгөрсөн долоо хоногт нэг кг орчим “бараа”-тай баригдсан явдал юм.

байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
139.5.218.247

Хуулиа чанга болгоочээ, ийм хуультай орон бна уу

Зочин
1 жилийн өмнө
103.212.119.72

Энэ төрлийн гэмт хэргийн ял хэт хөнгөн байна!! Азийн орнуудын жишигээр чангалахгүй бол улс орон маан хар тамхинд нэрвэгдлээ шүү!!!

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.104

Ийм этгээдүүдийг цаазал эсвэл шоронд хатаа л даа. Залуу үеийг.иаань устгаж бна ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.