СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-11

Өнгөрөгч долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 35 дуудлага иржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 35 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 6 иргэний амь нас, 1 тэрбум 875 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсэд 98 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Дуудлага мэдээллээс үзэхэд иргэдийн өвөл, зуны байшинд яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөл зонхилж, ил галын улмаас хогийн суваг шатсан дуудлага нэмэгдсэн байна.

ЦУОШГ-аас ирэх өдрүүдэд нийт нутгаар цочир хүйтрэхийг мэдээллэсэн тул хол, ойрын замд аюулгүй байдлаа хангаж гарах, төөрч, цасанд сууж, осгож хөлдөхөөс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.