СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-12-11

🔴 Монгол улс 2025 оны PISA үнэлгээнд дахин хамрагдахаар болжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл PISA үнэлгээг 3 жил тутамд зохион байгуулж байна. PISA 2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдлаа. Манай улсын тухайд энэ үнэлгээнд анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцсон юм.

Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг бол 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтсан.

Цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр үнэлгээг зохион байгуулдаг бол Монгол Улс компьютерт суурилсан хэлбэрийг сонгосон юм.

PISA нь сурагчид суурь боловсрол эзэмших хүртэлх хугацаанд /15 нас хүртэл/ боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг юм.

Өнгөрсөн 1.5 жилийн туршид боловсруулалт хийж судалгааны үр дүнг танилцуулахад Монгол улс 81 орноос математик 47 дугаар байр, унших чадвар 65 дугаар байр, байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ

Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгаа аж. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно хэмээн БШУЯ үзэж байна. 

Сурагчдын ерөнхий үзүүлэлт хэдийгээр ийм байгаа боловч 5-аас дээш түвшинд үнэлэгдсэн сурагчид ч байна.

Математикийн агуулгаар 160 сурагч, унших чадвар 70 сурагч, байгалийн ухааны хичээлээр 11 сурагч топ гүйцэтгэл гаргажээ.

. Тиймээс эхний удаагийн үнэлгээний үр дүнгээр 3 жилийн туршид бодлого боловсруулж ажиллана.

2025 оны сурлагын амжилтын үнэлгээний үр дүн боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр хэр оновчтой байгааг тодорхойлох юм.

Эх сурвалж: БШУЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.