Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Сэргэлт-79” хөтөлбөрт хамрагдсан зарим иргэдийг хүлээн авч уулзлаа.
Архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байранд зуучлах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. Тэгвэл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн дийлэнх хувь нь өнөөдөр байнгын ажлын байртай болж, гэр бүлтэйгээ эргэн нэгджээ.
Олон хүнд итгэл өгөх зорилгоор зохион байгуулсан хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ.
Ингэхдээ дүүргийн хэмжээнд бус үндэсний хэмжээнд хийж, олон хүнийг хамруулна гэдгийг Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо. Энэ ажилд “Сэргэлт-79” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн оролцоо хамгийн чухал бөгөөд манлайлж оролцохыг хүслээ.
Алдсан цаг хугацааг эргүүлж болохгүй ч цаашид зөв хүн байж, ахиж архи уухгүй гэдгээ тэд хэлсэн. Мөн хөтөлбөрийн дараагийн арга хэмжээнд хамтран оролцоно гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.