СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2022 оны 3 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-ын чуулганы 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн хуулийн хугацаа буюу 60 нас хүрэхээс өмнө нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж авах, эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох, хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зэрэг зарчмын гол өөрчлөлтүүдийг тусгасан.

Мөн хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгаа сайжирч, хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэглэх боломжтой болсон юм.

Уг хууль ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Үүнээс гадна "Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого” баримт бичгийг 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлээд байсан бол тус хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн ашиглалт, хадгалалтын байдлыг сайжруулах, сэргээн сайжруулах, засвар, техникийн үйлчилгээг зохион байгуулах, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд техникийн шинэчлэлтийг хийх, орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан зарим нэр төрлийн техник, хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлнэ.
Тус бодлогын баримт бичиг батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангагдах эрх зүйн орчин таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.