СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-10

АН-ын АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорч эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо энэ сарын 18-нд хуралдаж, холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгохоор болжээ.

АН нь аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нараа, эмэгтэйчүүдийн холбооны дарга, удирдлагаа сонгож, үндсэндээ шинэ бүтэц бүрэлдэхүүнээ байгуулж дууссан. Шинэ удирдлагаа томилоогүй үлдсэн нь АЗХ юм.
АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх залуусын нэрс тодорч эхэлжээ.

МоАХ-аас Ерөнхий сайдын зөвлөх асан Б.Ган-Очир, “Open” клубын Б.Батзаяа, “Морьтон” клубын М.Амгаланбаатар нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж буй аж. Маргааш нэр дэвшигчдийн албан ёсны бүртгэл болох ба өрсөлдөгчдийн тоо ч нэмэгдэх бололтой.

АН-ын Ерөнхийлөгч нь ирэх УИХ-ын сонгуулийн намын жагсаалтын дээгүүр бичигдэх боломжтой учраас ширүүн өрсөлдөөн өрнөж буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зоё
1 жилийн өмнө
139.5.217.93

Ган-Очир зайлаа зайл, худлаа чалчигч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.