СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-12-09

Уучлал эрсэн ч улсын заан Б.Серикт МҮБХ хэт хатуурхав

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Алтан цомын төлөөх барилдааны хүрээнд Архангай-Баян-Өлгий аймгийн багууд өнөөдөр барилдах хуваарьтай байсан. Уг барилдаанд зодоглохоор ирсэн Монгол Улсын заан Б.Серикийг барилдуулсангүй. Тэрбээр дэвжээндээ хүндэтгэл үзүүлээд буцлаа. 

Учир нь, “Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан хэмээн түүний барилдах эрхийг МҮБХ-ноос нэг жилээр хасаж шийтгэжээ. 

Уг нь Монгол Улсын заан Б.Серик тэрхүү үйлдэлдээ уучлал гуйсан. "Хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сумын заан А.Тодмагнайгаас уучлалт гуйсан. А.Тодмагнайгийн хувьд ч "Зүгээр ээ, дараагийн удаад ийм үйлдэл бүү гаргаарай ах" гэсээр байтал МҮБХ хэт хатуурхлаа хэмээн бөх сонирхогчид үзэж байна. "Торгуулийн юм уу, сануулга өгөх ёстой байсан бус уу. Бөхийн холбоо хэт хатуурхлаа" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. 

Тухайлбал, Монгол Улсын аварга О.Хангай "Энэ үйлдэл буруу. Гэхдээ Монголын Үндэсний Бөхийн Холбоо иймэрхүү үйлдэл гаргавал эхлээд сануулаад, давтан үйлдвэл 3 сар, 6 сар, 1 жил гэх мэтээр шийтгэлийг хүндрүүлж болохгүй юу?

Ц.з Батсүрэн, А.н Урианхай, С.з Б.Мөнх-Эрдэнэ гээд олон хүнийг яльгүй үйлдлээс нь хайртай спорт, амьдрал ахуйгаас нь холдуулж байна шүү. Ямар допинг хэрэглэж төрийн наадам самарсан биш, шууд 1 жил, 2 жил 3 жил арай л хатуу байна шүү" гэжээ. 

МҮБХ энэхүү шийдвэртээ тайлбар хийх нь зүй болов уу. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
66.181.161.120

Арай л далдаганаад байсын

Зочин
4 сарын өмнө
172.59.188.109

a

Зочин
4 сарын өмнө
172.59.188.109

Arrange the substantial Volvo hit Turkey at all. She's a good dad. She's a bitch there so I don't know so sarah's had lots to

Зочин
4 сарын өмнө
66.181.161.197

Арай хатууджээ тэр хүн үнэхээр гэмшиж уучлал гуйгаад байгаа юм бишүү

Иргэн
4 сарын өмнө
103.140.10.222

Архи ууж далжигнаад л хутга шөвгөнд орооцолдоод л нэг л эз нь хатгаад байсан юм аа нэг жил бага байна бүр бүх насаар нь барилдах эрх хасаж цолыг нь хураах байсан юм халх хасаг гэлтгүй хатуу шийтгэ

Zochin
4 сарын өмнө
118.235.11.149

Naad kazak chin mongol bohiin es judgiig medhgui bna hposon yadiin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.