Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ..… сүлжээ дэлгүүрт гадаадын иргэн шаардлага тавьсан дэлгүүрийн ажилтны биед халдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Зөрчил шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй тул Монгол Улсад аяллын шугамаар ирсэн ОХУ-ын иргэн М гэгчид 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Харин халдлагад өртсөн худалдааны ажилтны яриагаар ОХУ-ын иргэн нь "Дархан хотын үйлчилгээний газруудад үйлчлүүлсэн төлбөрөө төлөхгүй хэмээн удаа дараа танхайрсан, ажилтны биед халдсан, хохирогч эмэгтэйн өгзөг хэсэг рүү өшиглөснөөс одоог хүртэл гуяа дагаж өвдөн, хоёр ч хоног ажлаа хийж чадалгүй сэтгэл санааны хямралд орон айдас түгшүүртэй болсон" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орос чи хэн бэ?
Оросод ингэсэн бол бөөн юи болж бгаа. Манай цагдаа нар яасан арчаагүй юм бэ
Хөгийн амьтан бэ, үйлчлүүлнэ, хүн зодно ямар эргүү новшийн Орос дурак вэ, баривчлаач дараа нь тэр дайндаа явж үр.