СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зэвсэгт хүчний офицерууд нэгнээ хутгалж гэмтээжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
11 сарын өмнө

Завхан аймгийн цагдаагийн газарт өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн үүдэнд хутгалуулсан хүн байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шалган нэвтрүүлэх байрны орчим тус ангийн ажилтан, ахмад Э нь ахлах ахлагч Н-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн байжээ. Тус хоёр хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Зарим хэвлэлд "Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн үүдэнд хүн нас баржээ" гэсэн мэдээлэл нь ташаа бөгөөд цагдаагийн байгууллагаас "Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа ба олон нийтийн цахим сүлжээнд хүний амь хохирсон гэх андуурсан мэдээлэл явж байгааг үүгээр залруулж байна" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.