СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-08

🔴Ж.Батсуурь: Тойргийг бүсчилж хуваавал залуу, шинэ улстөрчид сонгогдох боломжгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог хуваарилалтын асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-Сонгуулийн тойрог жижиг байх нь хортой байдаг. Учир нь, нэг аймгийг гурав хуваахаар гурван гишүүн өөр өөр юм ярьдаг. Аймгийн нэгдсэн бодлого ярихгүй хоорондоо тэмцэлддэг. Эсрэгээрээ хэт томруулахаар шинэ залуу улс төрчид орж ирэх боломж байхгүй. Тойргийг бүсчилж хуваавал богино хугацаанд шинэ залуу улс төрчид аймгуудаар явж чадахгүй нөхцөлд хүрнэ. Үүний цаана Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ЖДҮ, ногоон автобусны хулгайчид ахиж улс төрд орж ирэх нүхээ малтаж байна гэж харж байна.

1992 оноос хойш ес дэх сонгууль болох гэж байна. Энэ хугацаанд маш олон хувилбаруудыг үзсэн. Үндсэн хуульд өөрчлөлт орсон анхны сонгууль болох гэж байна. Жагсаалтаар 48 хүн орж ирнэ. . Аймгийн иргэдийн саналыг хамгийн их авсан хүн гарч ирэх нь зохимжтой.

Баруун гурван аймгийг томсголоо гэхэд арван хүн сонгуулиар гарч ирнэ. Тэгэхээр нутагтаа сонгогдож чадахгүй нэр төрөө барсан улс төрчид бусад аймгуудыг хуурч санал авч өөрийн боломжийг ес дахин нэмэгдүүлнэ. 2020 оны сонгуулийн системийг хамгийн зөв хувилбар гэж харж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

би л лав та нарын хөгшүүдийг сонгохгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.