СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-12-08

Улсын харцага М.Бадарчийн барилдах эрхийг сэргээж магадгүй

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн В сорьцын шинжилгээний хариу ирснээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь бүрэн баталгаажсан. Улмаар Үндэсний бөхийн салбарын хороо 2023 оны есдүгээр сарын 26-нд хуралдаж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, саналаа Монгол Улсын ерөнхийлөгчид уламжилсан билээ. 

Харин улсын харцага М.Бадарч Үндэсний бөхийн салбарын хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст ханджээ. Тус комисс ойрын өдрүүдэд хуралдаж, Үндэсний бөхийн салбарын хорооны тогтоолыг хүчингүй болгож магадгүй байна гэж эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, улсын харцага М.Бадарчийн барилдах эрхийг сэргээж магадгүй гэжээ. 

Учир нь улсын харцага М.Бадарч допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг дээр гомдол гаргаагүй, харин шинжилгээ авахдаа хууль хүчний байгууллагаас байлцсан нь олон улсын хууль зөрчсөн гэдгээр маргаан үүсгэсэн юм байна. 

Мөн, Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссоос хоёр хоногийн өмнө Монгол Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээжээ. Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчид 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №69 дугаар тогтоолоороо тус хоёр бөхийг допинг хэрэглэсэн болохыг баталгаажуулж, барилдах эрхийг нь дөрөв, дөрвөн жилээр хассан юм. Уг хоёр бөх шинжилгээг авахдаа олон улсын дүрэм, журмаар аваагүй гэдэг маргааныг үүсгэснийг Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс хүлээн авч, тэдний гомдлыг хангаж шийдвэрлэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
4 сарын өмнө
202.126.89.212

Iim teneg yum baij bolokh uu

Zochin
4 сарын өмнө
202.21.108.67

Допингтой бөхөд унасан хүмүүсийг хохино гнж байгаа юмуудаа. Аавын алагчлалгүй байвал дээрдээ Арынхангайхан допинг хэрэглэсэн ч түрүүлнэ хэрэглээгүй ч түрүүгэ .гэж ЕК үзнж байгаа юм байхдаа. Бусад аймгийн бол допинг үгүй бол түрүүлэхгүй гнж ЕЗ-д хэн зөвлөчивөө. За за харж л байх.

Зочин
4 сарын өмнө
103.212.119.168

Допинг ийн холбоо нь завхарсан байгууллага. Энэ байгууллагаа эхлээд цэгцлээд хуулийн дагуу дүрэм журмаа бэлэн болгочих. Хүн хэлмэгдүүлж болохгүй бүх залуучуудыг барилдуулах хэрэгтэй.

Нямдорж
4 сарын өмнө
66.181.181.209

Хурдан Бадарч арсалангын эрхийг сэргээх хэрэгтэшдээ яагаад сэргээхгүй бгаад бгаан гайхаж бн

Зочин
4 сарын өмнө
202.9.47.13

Хэзээний харцага вэ? Ядахна аа гарьд байдаггүй юм уу? Ккк

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.