СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-08

С.Ганбаатар: Нүүрсний хулгайн 22 тэрбум төгрөг надаас гарч ирэх юм бол би МАН-д хандивлая

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мягмар гаргийн /2023.12.05/ нээлттэй сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатарын эхнэрийн хөрс хуулалтын компанийн талаар олон нийтэд мэдээлэв. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг бусадтай хамтран байгуулсан "Болор Аграмба" ХХК нь 4.5 сая метр.куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсний хөлс гэж 22.8 тэрбум төгрөгийг авчээ. Б.Энхбаярын сайдын дэлгэсэн энэхүү мэдээллийг С.Ганбаатар няцааж, дараах мэдээллийг хийв.

УИХ, Хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар:

-Б.Энхбаяр сайдын хэлснээр би 22 тэрбум төгрөгийн эзэн боллоо. Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ч.Хүрэлбаатар сайд хөрс хуулалтын тухай ярьсан. 22.8 тэрбум төгрөгийн хөрс хуулалтын үйл ажиллагаа нь үнэн юм байна. Гэхдээ миний нэрийг ашиглаад хаа нэг газар мөнгө явж байгаа юм байна. Үүнийгээ хөдөлшгүй нотлох баримтаар нотолсон гэдэгт нь итгэлээ.

Дараагийн нүүрсний сонсгол дуусах хугацаанд Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар сайд нар баримт нотолгоотой ар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Надад энэ мөнгөө явуулсан байж болно. Гэвч ямар дансанд хийснийг нь мэдэхгүй байна. Би нэг ч төгрөг аваагүй. . Би нэг ч хүрз барьж олоогүй мөнгийг олж өгсөн МАН-д баярлалаа гээд өгнө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ариуна
1 жилийн өмнө
124.158.70.226

Босоо Ганбаатар больдоо. Чиний дансаар мөнгө гүйхгүй нь хэнд ч ойлгомжтой. Чиний хамаарал бүхий хүмүүсээс гарна шдээ. Хэрэв эхнэрийн чинь болон хамаарал бүхий нөхдүүдийн чинь данснаас гарвал минийх бмш гэх нь дээ, хулгайч чинь...

Зочин
1 жилийн өмнө
203.17.23.197

Энэ Ганбаатар гэдэг нөхөр сонин хүн. МҮЭ-ийг яаж шуугиуллаа. Бусдын дансаар орж гарсан нь байж таарнадаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.