УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог хуваарилалтын асуудал яригдаж эхлээд байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоос тодрууллаа. Тус байнгын хороо нь сонгуулийн тойргийн асуудлыг боловсруулж УИХ-д оруулж ирэх юм.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн. 126 гишүүнтэйгээр хуучин хэв маягаар ажиллаж болох эсэх дээр судалгаа хийнэ. Улс орны нийтлэг эрх ашгийг боддог зохион байгуулалттай УИХ-тай байх нь зүйтэй гэдэг үзэл баримтлалтай байгаа. Бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төрийн эрх барих дээд байгууллага сонгогддог. Сонгуульдаа иргэд өргөн хүрээтэй оролцдог. УИХ-аас гаргаж буй шийдвэр улс орны эрх ашгийг бүхэлд нь тооцдог байх үзэл баримтлалаар Үндсэн хууль болон бусад хуулиудыг шинэчилсэн. Тэгэхээр тойрог томсох тусмаа сайн гэсэн хувийн байр суурьтай байна. Сонгуулийн тойрог яаж зурагдахаас шалтгаалж саналын хуудас гарах асуудал шийдэгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.