Өмнөговь аймагт гадаадын иргэдэд газар олгосон асуудлаар АТГ-аас мэдээлэл өгөв.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
-Газар эзэмшүүлэх, олгохтой холбоотой асуудлаар АТГ-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад байна. Одоогоор прокурорын хяналтын шатанд явж байна.
Ш.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хууль тогтоомж зөрчиж, Монгол Улсын газрын тухай хуульд аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа төсөл шалгаруулах журмаар шийдвэрлэнэ гэх хуулийн заалтыг зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, газар олгожээ.
Одоогийн байдлаар яллах дүгнэлт үйлдэхээр прокурорын хяналтад байгаа хэргүүдийн мэдээлэл:
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Э гэгч
Ханбогд сумын засаг дарга Х.Н нь
Уг хууль бусаар газар олгосон хэрэгт нийт 11 хүн яллагдагчаар татагджээ.
Нүүрсний сонсголоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын иргэнд хууль бусаар олгосон хэмээн зарлахаас өмнө дээрх хэргүүдэд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч хууль бусаар газар олгосон асуудлыг түргэн шуурхай шалгах чиглэл өгсний дагуу АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.