СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах боломжгүй гэх хуулийн байгууллагын бичиг ил болов

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах хүсэлтийг түр хорооноос гаргаагүй гэх мэдээлэлд ХЗДХ-ийн сайд, түр хорооны дарга Б.Энхбаяр дараах тайлбарыг өгөв.

Нүүрсний сонсгол дөрөв хоног үргэлжилж, өчигдөр дууссан. Эхний шатны сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр дуудсан боловч цагдан хоригдож байгаа тул оролцох боломжгүй гэж Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмгөөлөгч Б.Мөнхбатын хүсэлтэд "УИХ-ын Хянан шалгах түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах албан бичиг ирүүлээгүй болно" гэсэн мэдээлэл гараад байсан юм. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өгчээ.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023.11.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. 2023.11.30-ны өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй гэх хариу ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. 

Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай. Шүүхийн шийдвэр, . Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ. Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.