Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл хүргэлээ.
Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай буюу баруун аймгуудын нутгаар өчигдөр /2023.12.07/ хүчтэй салхи шуурга болж, хамгийн их нь Ховд аймгийн Зэрэг сум, Говь-Алтай аймгийн Тонхил суманд салхины хурд 34 метр/секунд, зарим тохиолдолд 43 метр/секунд хүрч байгалийн гамшигт аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
Урд шөнө Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр, өнөөдөр /2023.12.08/ Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Баруун аймгуудын нутгаар байгалийн гамшгийн хэмжээнд үнэлэгдэхүйц шуурга болсонтой холбогдуулан олон улс, улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 188-202 км-т үзэгдэх орчин хязгаарлагдмал, хүчтэй цасан шуурга шуурч зам хаагдсан байдалтай байна.
Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаанд бодис цацаж, зорчих хэсгийн цасыг авто грейдэрээр хусаж, цэвэрлэлээ хэмээн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.