СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-07

Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумын цахилгаан эрчим хүчний тулгуур багана унасныг засахаар ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өнгөрсөн шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болсон талаар Цаг уурын байгууллагаас мэдээлсэн.

Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн гурван сум, Говь-Алтай аймгийн нэг суманд цахилгаан эрчим хүч хязгаарлагджээ.

Гэмтлийн шалтгааныг тогтоохоор өнөөдөр 08:38 цагт Ховд аймгийн төвөөс “ББЭХС” ТӨХК-ийн Ховд салбарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бригад гарсан байна.

Бригад үзлэг хийхэд 35 кВ-ын Манхан-Зэрэг ЦДАШ-ын 403, 404 тулгуур багана унаж, 405-р тулгуур цуурсан болохыг тогтоожээ. Гэмтлийг засахаар ажиллаж байгааг Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.