СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: "Элгэн" ХХК өрөмдлөгийн тендерт 14 удаа шалгарч, 28.8 тэрбум төгрөг авчээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна.

  • Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг /Элгэн ХХК/ 2019
  • Уурхайн нүүрсний дээжийн шинжилгээ хийх /3,800,480.00/ Алс групп ХХК 2019
  • Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Хуа Еэ Интернэшнл ХХК 
  • Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох Мон каротаж ХХК 2020
  • Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Майнс ап ХХК 2022
  • Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч 2019 Багц-Өрөмдлөг тэсэлгээ Спейшл майнинг ХХК
  • Моннис-Интернэшнл ХХК
  • Таван Толгой Оператор Түншлэл,Монгол майнинг энд эксплорэйшн ХХК, Овоот толгой ресурсес ХХК,Эрдэс майнинг оператор ХХК, Платинумланд ХХК
  • “Голден Лайт Групп” ХХК
  • “Ханзол” ХХК
  • “Түм арвижих” ХХК
  • “Анверса” ХХК

Шинжээчийн танилцуулснаар, "Элгэн" ХХК "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад нийт 14 удаа шалгарч, 28 тэрбум 819 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ тус тендер сонгон шалгаруулалтын хуульд нийцсэн эсэхэд шалгалт хийхэд гурван тендер шалгаруулалт зөрчилтэй байсан. Ингэхдээ тухайн тендерүүд нь баримт бичгийн шалгуур шаардлагыг хангаагүй нийтлэг зөрчилтэй байна. 

Түүнчлэн, 2007 онд байгуулагдсан "Алс групп" ХХК нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тендерт нийт 11 удаа шалгарч 12,3 тэрбум төгрөгийг гэрээ байгуулж байжээ. Тендер шалгаруулалтыг шалгахад зургаан удаагийнх нь зөрчилтэй байна. Жишээ нь, татварын тодорхойлолтод өртэй байхад нь "өргүй" хэмээн тодорхойлж тендерт шалгаруулсан байжээ.

Түр хорооны гишүүд холбогдох гэрчүүдээс асуулт асууж хариулт авч байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.