УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын гишүүд үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлзүйн салбарын асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудалд оруулах саналтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Та бүхэнд ч мөн ирүүлсэн байх гэж бодож байна. Эрх баригчид сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, ажил үүргээ гүйцэтгэх мэдээ мэдээллээ дамжуулахтай холбогдуулан хууль хяналтын байгууллагаар далайлган айлган, сүрдүүлж байна. Энэ асуудалд оруулж, ярих хэрэгтэй байна. Эрх баригчид аймхай, нэр хүнддээ хайртай улсууд.
Ганцаардаж, муу сайнаар дуудуулж явахыг би мэднэ ээ. Сэтгүүл зүйн салбарын асуудлуудаар хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг УИХ-д ярих цаг болсон. Нийгэм тэр чигтээ хоёр хуваагдаад байна гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, Байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг УИХ-аар оруулдаг. Хэлэлцэх асуудлын тов, дараалалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэх хариултыг өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өнөрцэцэг Ганбаатарт захиа бичиж байгаа нь Жонхуугийн сэтгүүлч гэдгээ батлан харуулж байна.
Өөр нааш харах хүн байгаа юм уу мах нам бол бүр цаашаа шүү