Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр:
-Монгол Улсын үндсэн хууль, газрын тухай хууль бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал яригдаж ард иргэд олон нийтийг цочирдууллаа. Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн баримт ил боллоо. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгойлон анхаарлаа хандуулж, Засгийн газар, хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх байгууллагуудыг яаралтай ажиллуулах, үр дүнгийн талаар Монголын ард түмэн олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргийг өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх талаар,
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа
Газар эзэмшилт ашиглалтыг шалгах тухай
Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр "Монгол улсын газрыг үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчиж, гадаад улсын этгээдэд эзэмшүүлсэн" талаар баримт мэдээлэл нотлогдлоо.
Иймд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомж хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд газрын нэгдсэн сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг чиглэл болгож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Муу хүүрсүг тэгээл нээх худлаа үүрэг тавина тэр нь хэрэгжиж байгаа юм түйч байхгүй өөрөө адилхан хулгайч юм чинь
Dornodiin bayantumen sumiin hoyor melhii nuurand il dald hyatad ezentei hoyor ch tarialangiin gazar bainasd.hen ch yu ch helj chaddguu