Гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 11 дүгээр сард гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан “П” нарын бүлэг дөрвөн этгээдийг баривчилж, тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэж өгчээ.
Дээрх этгээдүүд нь 17-19 насны хүүхэд, залуучууд бөгөөд дөрвүүлээ урьд өмнө нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байжээ.
Иймд Та бүхэн автомашинаа асаалттай, онгорхой орхихгүй байх, үнэ цэнэтэй эд зүйлс дотор нь үлдээхгүй байх, хамгаалалттай, хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж байх, сэжигтэй хүн, үйлдлийг шуурхай мэдээлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.