Өнөөдөр өглөөний 08:30 цагийн байдлаар Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд 27 м/с, түр зуур 43 м/с хүрч хүчтэй салхилж байна.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын долооны өдөр Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
ХҮЧТЭЙ САЛХИ ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧ САЛХИЛЖ БАЙНА‼️
Тухайлбал Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи зарим үед түр зуур 25-34 м/с хүрч хүчтэй салхилж байна. Үүнээс хамгийн хүчтэй байгаа нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум 26 м/с, Ховд аймгийн Зэрэг сум 30 м/с, Чандмань сум 31 м/с, Ховд сум 34 м/с, Жаргалант сум Ховд хот 25 м/с, Говь-Алтай аймгийн Алтай хот 21 м/с, Бугат сум 34 м/с хүрсэн нь хүчтэй салхины цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрээд байна.
Дашрамт дурдахад, хүчтэй салхины цаг агаарын АЮУЛТАЙ үзэгдэл гэж салхины дундаж хурд 18 м/с, өрөвхийлөлтийн хурд 24 м/с түүнээс дээш байхыг хэлнэ.
Хүчтэй салхины цаг агаарын ГАМШИГТ үзэгдэл гэж салхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с, тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с, түүнээс их, өрөвхийлөлтийн хурд 34 м/с болон түүнээс их байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.