Саха (Якут) Улсад "Өвөл Якутаас эхэлдэг" фестиваль зохион байгуулагдаж буй. Уг фестивалийн хүрээнд зохиогдсон "Бриллианты Якутии" цас мөсөн баримлын олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн хоёр баг амжилттай оролцлоо.
Барималч Н.Мөнхбатын баг уг наадмын цасан, мөн мөсөн баримлын төрөлд “Гран При” тэргүүн байрт шалгарч, хос алтан медалийн эзэн боллоо. Харин барималч Н.Лхагвадоржийн баг алдарт сийлбэрчин, тус тэмцээний шүүгч Фёдор Марковын нэрэмжит тусгай шагналын шагнал хүртэв. Тэмцээнд Саха, Монгол, Канад, Беларусь, Хятад зэрэг улсын сийлбэрчид оролцжээ.
Манай мөсөн барималчид өнгөрсөн нэгдүгээр сарын 4-8-нд болсон Новосибирск хот үүсэн байгуулагдсаны 125 жилийн ойд зориулан зохион байгуулсан мөсөн баримлын XVIII Сибирийн наадамд “Эхлэл” бүтээлээрээ тэргүүн байр эзэлж байсан юм.