Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Сэлэнгэ аймгаас ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР Баруунбүрэн сумын трактор-комбайнч Балжингийн Тогообор, элэнгэ аймгийн “Талын нуур” ХХК-ийн захирал Дэмчигийн Батболд,
ГАВЬЯАТ ТАРИАЛАНЧ ЦОЛООР Орхон сумын хүнсний ногооны тариалан эрхлэгч Сумьяагийн Сүхбаатар,
АЛТАН ГАДАС ОДОНГООР: “Их шинэстэй” ХХК-ийн трактор-комбайнч Рагчаагийн Болдбаатар, “Шаамар питомник” ХХК-ийн ойжуулагч Сампилын Наранцогт,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Жавхлант сумын ногоочин Жавзангийн Отгонбаатар нар шагнагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.