Монгол улсад Нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиож байна. Энэ сарын тавны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 64 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Нэгдэл клуб, Хүч спорт хорооны бөх Улсын харцага Н.Золбоо түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Алдар спорт хорооны бөх Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ.
Их шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат Онцгой байдлын Аврагч спортын хорооны бөх Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Увс аймгийн Улаангом сумын харьяат Монгол Улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.