СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-06

Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, ажиллуулна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гэж гарчээ.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын Онцгой Комиссоос/УОК/ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.

Иймд аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг Засгийн газрын хуралдаанаас даалгажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.