СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-12-05

PISA: Монгол сурагчид математикийн хичээлээр 81 орноос 47, унших чадвараар 65-т оржээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Монгол Улс PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд анх удаа хамрагдаад байна. PISA нь гурван жилийн хугацаатай хийгддэг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм. Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ(PISA)-д 2022 онд 81 улсын 690 мянган 15 настай сурагч хамрагдсан байна.

Монгол Улсын хувьд 7-12 дугаар ангийн 15 настай 7276 сурагч, хоёр цагийн комьпютерт суурилсан унших чадвар, математик, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний чадварыг үнэлэх сорилд хамрагдсан байна.

PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээг танилцуулах арга хэмжээг нээж, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ.  

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан  “Нүүрсний хулгайн сонсголын мэдээллээс илүү өнөөдрийн энэ сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүн Монгол Улсын хувь заяанд хамгийн их чухал болов уу гэж итгэж найдаж байна. PISA-ийн үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдаж байна. Нийт 81 орны сурлагын амжилтын олон улсын үнэлгээг удахгүй нэгэн зэрэг зарлана. Энэ жилийн PISA-ин үнэлгээнд 6 улс шинээр оролцож байна.

Манай улс хот, хөдөөгийн ялгаа, төр, хувийн сургуулийн ялгааг арилгахаар зургаан томоохон ажлыг зарласан. Хамгийн сайн сургууль нь гэрт ойрхон сургууль байх ёстой. Монгол Улсын боловсролын салбарын хөгжил анхаарал хандуулж, дэмжиж ирсэн Дэлхийн банкинд талархал илэрхийлье” гэв. 

Тэрбээр Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ /PISA/-ний дүнг танилцууллаа.

Монгол сурагчид гүйцэтгэлийн үнэлгээгээр математик 425, унших чадвар 378, байгалийн ухаан 412 оноо авчээ.   

Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноогоор хамрагдсан 81 орноос 47 дугаарт, анх удаа хамрагдсан зургаан улстай харьцуулахад тэднээс өндөр үнэлгээ авчээ. Азийн дундаж оноо 451, Монгол Улсын оноо 425 байна. 

Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлээр Монгол Улсын оноо 412, 81 улсаас 53 дугаарт оржээ. 

Унших чадварын үнэлгээгээр 81 орноос 65 дугаар байранд оржээ. Азийн  дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой байна. Монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэх үр дүн гарсан байна. 

Шалгалтын үр дүнгээс Монгол сурагчид дараах зүйлсийг анхаарах шаардлагатай гэж үзэж буй аж. Сурагчдыг бага наснаас нь суурийг нь сайн тавих, тэгш хүртээмжгүй байдлыг бууруулах, дата ашиглалтыг сайжруулах ёстой гэж дүгнэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
66.181.191.39

Asia dundajaas dooguurt orson baina. Muu baina.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.