СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-05

Өлгий, Алтай, Арвайхээрт өдөртөө 4-5 хэм, Замын-Үүдэд 8 хэм хүрч дулаарна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан аймаг, нийслэлийн гурав хоногийн урьдчилсан мэдээллээс үзэхэд, ойрын өдрүүдэд нутгийн зарим газар эрс дулаарах төлөвтэй байна. Тодруулбал, баруун, төв болон говийн аймгуудын зарим нутгаар хүйтний эрч эрс суларч, өдөртөө нэмэх хэм хүрч дулаарна.

Маргааш буюу энэ сарын 6-ны өдөр Мөрөн хотод 0 хэм, Ховд хотод 2 хэм, Өлгий хотод 5 хэм, Цэцэрлэг хотод 3 хэм, Алтай хотод 4 хэм, Баянхонгорт 1 хэм, Арвайхээр хотод 4 хэм, Харинхорин хотод 2 хэм хүрч, дулаан байх төлөвтэй байна.

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч сулрах аж.

Улаанбаатар хотод маргааш -8 хэм, пүрэв гаригт өдөртөө -2, шөнөдөө -12 хэмийн хүйтэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.