Монгол Улс PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд анх удаа хамрагдаад байна. PISA нь гурван жилийн хугацаатай хийгддэг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм. PISA судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд шалгалт 2022.04.11-05.14-ний өдрүүдэд болж, манай улсын 196 сургуулийн 7276 сурагч хамрагдсан юм.
PISA нь Компьютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр явагддаг. Манай улсын тухайд компьютерт суурилсан хэлбэрээр анхны үнэлгээнд хамрагдсан.
Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэжээ.
PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.
21-р зууны хүүхэд бүтээлч сэтгэлгээтэй, асуудлыг шийдвэрлэж чаддаг, багаар ажилладаг, бусдыг ойлгодог зэрэг ур чадваруудыг дэлхийн улсууд чухалчилдаг болсон. PISA үнэлгээгээний үр дүнд боловсролын салбарт хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ танхимын сургалтаас гадна амьдралд бэлтгэгдсэн МОНГОЛ хүүхдүүдийг бий болгох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.