СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бус иргэн Н.Өнөрцэцэг гэдэг хувь хүнийг шалгаж байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар Мөрдөн Байцаах Албанаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх:

-Цагдаагийн байгууллагад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан 2022 оны долдугаар сарын 20, энэ оны 6, 7, 9, 10 дугаар сард эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар түүнийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл/ШЕЗ/ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.

Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар шалгаагүй. Иргэд, хуулийн этгээдээс өргөдөл, гомдол гаргасан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж байгаа юм.

Иргэн Ө-д холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд энэ оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс хойш сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасны дагуу өөрийнх нь ашигладаг гар утас руу удаа дараа залгаж дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Мөн түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх хуудас удаа дараа гардуулан өгсөн боловч хүрэлцэн ирээгүй.

Мөрдөгчийн зүгээс утсаар холбогдоход хүндэтгэн үзэх шалтгаан хэлэлгүйгээр тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасан үндэслэл буюу шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагаас сэтгүүлзүйн салбарыг болон сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй, иргэн Ө гэдэг хувь хүнийг шалгаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
139.5.219.245

Хүүхдийн нулимс та нарт юүгээ ойлгуулсан бол

Зочин
11 сарын өмнө
202.21.121.243

Өөрөө хэлж байгаа биздээ шүүх хурлын нээлтэй хий дээ

Зочин
11 сарын өмнө
66.181.182.41

Битгий жүжиг найруулж тавиад бай ард түмэн тэнэг биш юу хиыэ бгааг чинь бүндийг ойлгрж бгаа

зочин
11 сарын өмнө
202.179.21.239

Зөв.Сайн шалга

Зочин
11 сарын өмнө
103.57.95.75

Арай ч дээ ! Хүүхэд ээж аав амьдралыг нь бодоод гадуур шалгаж болдоггүй юм уу?

Зочин
11 сарын өмнө
43.242.243.153

Ичиж үхмээр юм.өөр юу гэхэв

Зочин
11 сарын өмнө
202.126.89.131

Том том хулгайчдаа яг ингэж шүү дээ Даргаа Жирийн нэг ажлаа хийж яваа сэтгүүлчийг Худал хэлст хэрэгт хийж яах нэв Захиалгаар ингэж аилдаг ийм ч даргатай ч байх гэж дээ

Зочин
11 сарын өмнө
52.124.42.177

Setguulch Unurtsetsgiig shalgaj baigaan bol yagaad Zarg.m saitiig xaagaad baigaan be

Зочин
11 сарын өмнө
52.124.42.177

ene setguulchiig barisanshigee turiin mungunii xulgaichuud baylagiin xulgaichuudiig barij xoriod xulgain asuudliig ingej shuurxai shiideech erx barichidiin gar xul bolson tsagdaa shuux prokuroriinxoon

Зочин
11 сарын өмнө
103.57.95.136

Төрийн нүхний цоорхойг ашиглаж болно биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.