СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дотоодын цэргийн 05-р ангийн албан хаагч амиа хорложээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Дотоодын цэргийн 05-р ангийн албан хаагч өнгөрсөн амралтын өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус ангийн дэд ахлагч өөрийгөө боомилж, амиа хорлосон байдалтай олдсон байна. Талийгаач нь анги дээрээ бус ахиун нөхцөлд энэ хэрэг үйлдэгдсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Тодруулбал, дэд ахлагч нь амарч байх хугацаандаа амиа хорлосон бололтой.

Тус ангийн жижүүрийн ажилтнаас тодруулахад “Бид мэдэхгүй. Холбогдох эрх бүхий албан тушаалтнаас мэдээлэл аваарай” гэв.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Өнгөрсөн амралтын өдөр дугаар ангид харьяалалтай, Урьдчилсан байдлаар хувийн асуудлаар ил харагдах гэмтэл шархгүй өөд болсон байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгаж байгаа” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
1 жилийн өмнө
66.181.176.124

Huuhded gar jurch bolohgui zagnaj bolohgui emzeg delbeenuud bolj bna shuu. Tung ni taaruulj humuujuuleh heregtei shdee. Yvaandaa huuhdiid alj bhaar

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.