СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Ханбогд суманд 10 га газрыг 10 тэрбумаар худалдан авах тендер зарлаж байжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа, “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авч байна. Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан 160 гаруй гэрчийг дууджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд газрын тухай хууль зөрчсөн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг танилцуулж, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч байна.

Шинжээч:

-Ажлын хэсгээс хоёр хүн Ханбогд суманд очиж ажилласан. Газар харилцаа, геодези, зураг зүйн газарт бичиг ирүүлсэн боловч хариу ирүүлээгүй. . Гадаад хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газрыг эзэмших эрх болгосон байна.

Дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-. Таны захирамжаар гадаад эзэнтэй компаниуд болон хувь хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Гадаадын иргэнд газар эзэмшүүлдэг юм уу?

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт:

-70 аж ахуй нэгжид эзэмшүүлсэн гэж хэллээ. Үүнээс 40 ААН дурдлаа. Би гурван жил Засаг даргын албыг хашиж байгаа. Нэг ч гадаадын иргэн, компанид газар олгоогүй. Үе үеийн засаг дарга нар олгоогүй гэж би ойлгож байгаа. БНХАУ-ын иргэд аваад байгаа учраас нэг ч гэсэн монгол хүнд олгоё гэдэг үүднээс дуудлага худалдааны үнэ төлүүлж олгож ирсэн. Би энэ зарчмынх нь дагуу л олгосон. Мэдээллийн зөрүүтэй зүйлс харагдаж байна. Компанийн зүгээс үнийн дүнг зарласан. Би компаниас мөнгө аваагүй, олон жил үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани гэдгийг нь мэднэ. Ямар шалгуураар 10 тэрбум төгрөг гэж зарласныг мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

-Ханбогдод газар олгосон захирамжуудыг шүүн үзэж 100 хувь хятад эзэмшигчтэй компаниуд олон байгааг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, монгол эзэнтэй компанийг гадаадын иргэнд худалдаж эзэмшлийг сольдог зөрчил байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.