СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэв

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын 9-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд прокурорт буцаахаар шийдвэрлэсэн юм.

НПГ-аас шүүхийн эл шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, НПГ-ын хяналтын прокурор нь уг хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичсэн гэнэ.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан. Уг аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон бөгөөд БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” компани Монголд оруулж ирснийг 2020 онд ДУБ гэх аж ахуйн нэгжтэй 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан хэмээн буруутгаж буй билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bold
11 сарын өмнө
202.9.46.250

Нямхүү ковидын маш хүнд үеийг сайд Саранчимэгтэй хамтарч маш сайн ажиллаж харьцангүй хохирол багатай даван туулж эрүүл мэндийн салбарт маш их хөрөнгө оруулалт хийж орны тоог нэмэгдүүлж мэргэжилтэн эмч нарыг бэлдсэн Гаяьяатан шүү. Ажил хийсэн хүн алддагч арай шоронд орох юм хийгээгүй байхааа бас.

Зочин
11 сарын өмнө
103.168.155.61

Хуулиа дагаж мөрд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.