СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-12-04

ШИНЭ нам гишүүд, дэмжигчдийнхээ дунд "Нөхөрлөл" сэдэвт спортын бага наадам зохион байгуулав

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Өнгөрөгч ням гарагт ШИНЭ нам гишүүд, дэмжигчдийнхээ дунд НӨХӨРЛӨЛ сэдэвт спортын бага наадам зохион байгуулжээ.

Наадамд нийслэлээс Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон орон нутгаас Хөвсгөл аймгийн гээд нийт 6 баг, 150 гаруй тамирчин шатар, ширээний теннис, дартс, волейбол гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдлөө.

Багийн дүнгээр СБД 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 9 медаль хүртэж тэргүүлсэн бол ЧД 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиар дэд байранд, БЗД 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медалиар гутгаар байр эзэлсэн юм.

Нэргүй ахлагчтай СБД-ийн баг тамирчид ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГаар шалгарч, шилжин явах цом гардан авсны зэрэгцээ “ШИЛДЭГ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ багаар тодорч, ёстой л шагналын хуртай байлаа.

Төрөл тус бүрээр нь авч үзвэл, оюуны спортын хаан шатрын тэмцээнд эрэгтэйчүүдээс Баатар /БЗД/, С.Амгаланбаяр /ЧД/,  Л.Норовдэмбэрэл /СБД/ нар, эмэгтэйчүүдээс О.Эрдэнэчимэг /ЧД/, Б.Мөнхтуяа /СБД/, О.Саранчимэг /БЗД/ нар эхний гурван байранд цойлсон бол Ширээний теннисээр эрэгтэйчүүдээс Энхбаатар /ЧД/, Цогтбаатар /ЧД/, Энхсанаа /СБД/ нар, эмэгтэйчүүдээс Нямсүрэн /СХД/, Алтан-Өлзий /СБД/, Намжирмаа /ЧД/ нар тэргүүллээ.

Мөн Дартсын тэмцээнд эрэгтэйчүүдээс Жанчивбазар /СБД/, Баярсайхан /БГД/, Мөнхдалай /СХД/ нар, эмэгтэйчүүдээс  Отгонбаяр /БГД/, Соднаран /БЗД/, Золжаргал /БГД/ нар тус тус эхний 3 байрыг эзэлсэн юм.

Харин багийн спорт болох гар бөмбөгийн тэмцээнд 45+ насны ангилалд  Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрэгтэй баг, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн баг тус тус эхний 3 байрыг эзэлсэн бол 45- насны ангилалд Хөвсгөл аймаг болон Сүхбаатар дүүргийн эрэгтэй багууд, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн эмэгтэй багууд тус тус алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

ШИНЭ нам нь спортын бага наадмыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.