Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. Орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалснаа шинжээчид танилцууллаа.
Шинжээчийн танилцуулснаар, "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон гэсэн юм. Тодруулбал, 2009 онд ТУЗ-ийн дарга Н.Наранбаатарт Ланд-105 автомашин, 2010 онд ТУЗ-ийн гишүүн С.Сумъяад 43.6 сая төгрөг, 2013.04.26-нд ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайханд буцалтгүй тусламж 35.000 ам.доллар, 2014.04.30-нд ТУЗ-ийн гишүүн А.Цог-Өрнөхөд 36.000 ам.доллар, 2014.04.30-нд Ерөнхий нягтлан Г.Шүрэнхишигт 25.000 ам.доллар, ТУЗ-ийн гишүүн Д.Ганболдод 35 сая төгрөг, А.Идэрцогтод 25 сая төгрөг, 2015 онд ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт Lexus-570 автомашин олгосон талаар танилцуулсан.
Тэгвэл сонсголд гэрчээр оролцож буй УИХ-ын гишүүн асан, “Тавантолгой” ХК-ийн хувь эзэмшигч “ажнай” Д.Бат-Эрдэнэ хариулт өглөө. Тэрээр өмгөөлөгч Б.Мэргэний хамт хүрэлцэн ирсэн байв.
УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ:
-Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нүүрсний сонсголыг хийх нь маш их ач холбогдолтой. Монгол Улсын эрх ашиг, цаашдын хөгжилд маш их хэрэгтэй үйл явдал өнөөдөр болж байна.
УИХ ирэх оны төсвийг баталсан. Хаана хамгийн бага хөрөнгө оруулалтыг өгсөн бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нийт төсөв гэж 33 тэрбум төгрөгийг Өмнөговь аймагт тавьсан. Өмнөговьчууд бид хамгийн бага хөрөнгө оруулалт авлаа гэж хэзээ ч гоншигонож байгаагүй. Гадны бөгөөд дотоодын хөрөнгө оруулагчдыг хааж боож, жагсаж байгаагүй. Гадна дотнын хөрөнгө оруулагч нарт хориг тавьж байгаагүй. Харин Өмнөговьчууд “Тавантолгой” ХК-ийг өөрсдийнхөө боломжийн хүрээнд ажиллуулж ирсэн. Энэ уурхай анх 2004 оноос Монгол Улсын нүүрсний экспортыг эхлүүлсэн. Тэр үед нүүрс үнэгүй байсан. Анх Өмнөговийн залуус нэгдэж, “Тавантолгой транс” компанийг байгуулаад хамгийн анхны экспортыг эхлүүлсэн. Эхлээд нүүрс нэг тонн нь 5 ам.доллар, дараа нь 7 ам.доллар болсон. Тэгээд 10, 15 ам.доллар болсон. Монголын баялгийг, нүүрсийг үнэтэй болгох ажлыг “Тавантолгой” ХК-иар дамжуулан хийж чадсанаараа өмнөговьчууд бахархдаг. Би энэ индэрийг ашиглаад өмнөговьчууддаа баяр хүргэе.
Өмнөговь аймаг хамгийн том эдийн засагтай аймаг. Хүн амын тоогоор бус эдийн засгийн далайцаараа хоёр биш таван гишүүнтэй ч байх ёстой. Гишүүдийнхээ төлөөллийг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй. Цаашид олон асуудал гарна гэж бодож байна. Тэр үед дэлгэрэнгүй ярилцлага хийгдэнэ байх.
“Тавантолгой” ХК-ийн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр анх үнэгүй байсан. Нэгжийх нь үнэ 100-аас доош үнэтэй байсан. Би Ардчилсан хувьсгалын дараа их дээд сургуульд багшилж байгаад, 1990 - 2004 онд бизнес эрхлэхдээ ихэвчлэн Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлд ажилласан юм. 1995 оны наймдугаар сарын 28-нд анх хөрөнгийн бирж дээр 476 компани гарахад нь 50 компанид хөрөнгө оруулалт хийж, 1997, 1998, 1999 онуудад Монгол Улсын шилдэг хөрөнгө оруулагч болж байлаа.
Тиймээс “Тавантолгой” ХК дээр нутгийн хүний хувьд анхаарал хандуулж, санаа тавьж ирсэн юм. Энэ компани өнөөдөр хаана ч байхгүй өсөлттэй байгаа. Хүмүүс жижиг Тавантолгой гэдэг. Үгүй ээ энэ компани Өмнөговьчуудын хувьд том компани шүү. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа ч “Тавантолгой” ХК-ийн хувьцаа шиг үнэтэй байгаасай гэж боддог. “Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь төрийн өмч, 49 хувь хувийн аж ахуй нэгжийнх. Энэ компанийн зах зээлийн үнэлгээ нь 700 гаруй тэрбум төгрөг болсон. Нэгж хувьцааны ханш нь 13500 төгрөг байна. Үүнийг ярих ёстой.
Өнөөдөр өнгөрсөн үйл явдлыг хянаж, шалгаж байгааг би буруутгахгүй байна. Харин ч нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгсөн, цаашид асуудлаа шийдвэрлэх чухал цаг үе байна гэж бодож байна.
Хяналт шалгалтын хорооны шинжээч, мэргэжилтнүүдийн ажлыг ойлгож байна. Ажлыг нь хүндэтгэж байгаа. Долоо хоногийн дотор гайгүй ажлууд хийсэн байна. Гэхдээ энэ ажлын дүгнэлт дотор гүтгэлгийн чанартай, ташаа мэдээлэл байна. Энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй. Үүнийгээ нягтлах хэрэгтэй. Бид нэгнийгээ муулж, шүүснээрээ хөгжих үү. Улс эдийн засгаа хөгжүүлж, тэлэх ёстой. Үүний тулд бид хариуцлагатай байх хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд наад нүүрсийг чинь ард түмэн бид гусаа юу
Өмнөговьчуудийн нүүрсний мөнгий ажнай хусчихсан, тэгээд Өмнөговьчууд та нар тэмээ шигээ тэнэг байсанд чинь баярлалаааа гэжийнаа, энэ Батэрдэнэ. Өмнөговьчууд үнэхээр уужуухан өршөөдөг ард түмэн гэжииндаа.
Өмнөговьчуудийн нүүрсний мөнгий ажнай хусчихсан, тэгээд Өмнөговьчууд та нар тэмээ шигээ тэнэг байсанд чинь баярлалаааа гэжийнаа, энэ Батэрдэнэ. Өмнөговьчууд үнэхээр уужуухан өршөөдөг ард түмэн гэжииндаа.