Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын 9-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд прокурорт буцаахаар шийдвэрлэсэн юм. НПГ-аас шүүхийн эл шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, НПГ-ын хяналтын прокурор нь уг хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичсэн гэнэ.
Д.Нямхүүг хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутгаж буй юм. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан. Уг аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон бөгөөд БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” компани Монголд оруулж ирснийг 2020 онд ДУБ гэх аж ахуйн нэгжтэй 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан хэмээн буруутгаж буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.