Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ээлжит V хуралдаанаа хийсэн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт мэдээлэл хийлээ. Тэрээр дараах мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан:
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эрдэмтэн мэргэжилтэн, Засгийн газрын гишүүд, дэд сайдууд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын харьяа болон хамтарсан байгууллага гээд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороонд ордог 40 гаруй байгууллагын төлөөллийг оролцуулж, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит V хурлаа хийсэн.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол зорилгоо Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зохицуулах асуудал гэж харж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх асуудалд хотын шинэ удирдлагатайгаа хамтран анхаарал хандуулан ажиллаж байгаа. Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хурлаас зөвлөмж гаргасан. Тухайлбал, нийтийн тээврийн автобус шинээр ороод ирсэн нөхцөлд хэрхэн зохион байгуулалт хийх асуудлыг ярилцсан. Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дэргэд Мэргэжлийн зөвлөл байгуулж байна. Түгжрэлийг бууруулахтай холбоотой арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана.
Мөн түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд оролцох төр, хувийн хэвшлийн ажиллагаанд олон нийтийн хяналт тавих хүрээнд Хяналтын зөвлөлийг байгуулан ажиллана. Нийтийн тээврийн автобус авахаар тендер зарласан. Автобус нийлүүлэх компани шалгарсан. Тендерийн ямар нэгэн маргаан гарахгүй бол ирэх долоо хоногоос тус компанитай гэрээ байгуулах асуудал яригдана. Автобусыг хүлээн авах асуудлын хувьд, Бээжинд очиж, шалгаж хүлээж авч болно.
Энхтайвны өргөн чөлөөгөөр явж байгаа автобусны чиглэлүүдийн давхардлыг арилгана. Нэг автобусны буудал дээр 20 гаруй чиглэлийн автобус ирдэг. Энэ байдлыг болиулна. Автобус нэг чиглэлд л явдаг болно. Автобусны буудал дээр автобус минут бүр ирж байх боломжийг бүрдүүлнэ.
Зорчигч өглөө автобусанд картаа уншуулаад суусан бол тэр өдөртөө дахин төлбөр төлөхгүй байх зохицуулалтыг хийж байна. Өглөө уншуулсан картныхаа мэдээллээр дараагийн автобусанд хэдэн ч удаа үнэгүй зорчоод явна гэсэн үг.
Автобусны буудал дээр тахси болон хувийн автомашин орж зогсохгүй байх, автобусанд саад учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Чанарт, стандартад нийцэхгүй ногоон автобусыг хэрхэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад Б.Дэлгэрсайхан сайд “Би ойлгохдоо ногоон автобусыг буцаах боломжгүй юм байна гэж харсан. Үйлдвэрлэсэн компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, автобусыг буцаахад ямар хэмжээний зардал гарах вэ. Галт тэргэнд ачаад хаа хүртэл аваачих юм, тодорхойгүй байгаа учраас хууль хяналтын байгууллага шалгаж байгаад шийдвэрлэнэ” гэдэг хариулт өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үйлдвэрлэсэн гэнэ үү тийм юм байхгүй засаж будсан гэвэл болно
тйим бол устгах хэрэгтэй
Ed nar odoo tenegee gaihuulaad bgaa ym uu.huivaldaj idchiheed argalah geed bna uu.oruulj irsen humuuseer ni mongiig ni toluuleed ted nar ni yahaa meddeggui ym uu.
Ойлгомжтой гэж юу яриад байгаа маанаг вэ,өөрөө өгөх дбргүй байна уу,Хямд бага үнэат авчихаад булзааруулж байна,хуваагаад цусалжээ,ман мангарууд ,энэ шавганц дибэль юмс ирэх сонгубльд намаа сөнөөжээ