СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Учрал: Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг шалгахад zarig.mn сайт саад учруулж байна гэж үзэн прокуророос хязгаарлахыг даалгасан

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцэж, дараах мэдээллийг хийв.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: 

-Үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хэвлэл мэдээллийн байгууллагын суултаас харсан. Хувь хүн гэдгээс илүү монгол иргэн бүрийн, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн баталгааг бүрдүүлж өгөхөд анхаарах хэрэгтэй. 2001 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хууль дээр домэйн нэрийг бүртгэх ашиглах журмыг ХХЗХ баталж, Хууль зүйн яаманд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлсэн.

ХХЗХ, Цахим хөгжлийн яаманд хамаарах агентлаг биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 22.1.3-т тодорхой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тохиолдолд прокурорын зөвшөөрснөөр эрх бүхий байгууллагын харилцаа холбооны сүлжээнд хязгаарлалт хийхийг даалгадаг. Ингэж даалгасныг цагдаагийн байгууллага хүлээж авч, ХХЗХ-нд мэдэгддэг.

Миний зүгээс МСНЭ-ийн шаардлагыг хүлээж авч, салбарын сайдын хувьд хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу хэд хэдэн уулзалт хийсэн. Цаашдаа, домэйн нэрийг бүртгэх ашиглах журам дээр ХХЗХ ажлын хэсэг байгуулж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу 30 хоног хэлэлцэхээр болсон.

Прокурорын байгууллага эрх бүхий байгууллагад даалгана гэдэг заалт байгаа. . Сэтгүүлч хувь хүний асуудал дээр хамаатуулан бүтэн редакцын үйл ажиллагаанд саад учруулж болохгүй. Өнгөрсөн хугацаанд 6800 домэйн хязгаарлуулсан байдаг. Ингээд гомдлоо бариад шүүх дээр очихоор хууль зүйн үндэслэл байдаггүй. Үүнийг зохицуулах өөрчлөлтүүдийг хуульд тусгана гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.